VETP вэбийн ашиглалтын талаарх санал, асуулгын дүн

Цаашдын ажлын үр дүн, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор МБСТ ТББ өөрийн удирдан зохион байгуулж буй вэб сайтын ашиглалт, түүний үр өгөөжийн талааар санал, асуулгыг 2016 оны 10-р сарын 27-оос 11-р сарын 9-ний хооронд гишүүд болон түнш байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.

Асуулга судалгааны үр дүнтэй танилцана уу:

  • High
  • Neither high nor low

Хамтран ажиллагч байгууллагууд 100% МБСТ-ийн вэбсайтыг хэрэглэдэг, 66% нь вэбсайтын чанарыг дунд зэрэг, 34% нь өндөр чанартай гэж үзсэн байна.

Харин МБСТ-ийн зохион байгуулдаг үйл ажиллагаануудын хувьд 83% маш үр өгөөжтэй буюу хэрэгцээтэй байдаг гэж үнэлсэн бол 17% нь дунд зэрэг гэжээ.

  • Average
  • Quite useful
  • Statistics
  • Workshops
  • Survey Research
  • Working Groups

Судалгаанд оролцогчид 100% МБСТ-ийн мэдээллийн товхимолыг хэрэгцээтэй гэж үнэлсэн бөгөөд цаашид МБСТ-ийн зүгээс ямар төрлийн дэмжлэг тусламж авахыг хүсч байна вэ гэсэн асуултанд 37.5% нь ажлын хэсэг, 37.5% нь судалгаа шнижилгээний ажил, 12.5% нь семинар уулзалт мөн 12.5% нь статистик тоон мэдээ, мэдээлэл хэрэгцээтэй гэж хариулсан байна.

Эдгээрээс гадна МБСТ-ийн вэбсайт, зохион байгуулдаг үйл ажиллагаа, мэдээллийн товхимол болон хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар санал зөвлөмжүүдийг хүлээн авсан бөгөөд бид цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах болно.