МБС-ын төсөлТөслийн код: 2561150

Орон нутгийн түвшинд МБС-ын сургуулиудын чадамжийг нэмэгдүүлэх, МБС-ын бодлогыг дэмжих механизмыг бий болгох арга замаар МБС-ын сургууль болон ажил олгогчдын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах

Байршил

Завхан, Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгууд

Төсөв

$4.06 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөрийн Яам; Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо; Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим; МУ-ын Хөдөлмөрийн Төв Бирж; Баруун бүсийн 6 аймаг дахь 7 МБС сургууль; 6 аймгийн МБС-ын зөвлөлүүд

Хэрэгжүүлэх байгууллаг

Щвейцарийн Хөгжлийн Агентлаг

Ерөнхий мэдээлэл

Монголын баруун бүсийн аймгуудад хэрэгжиж буй МБС-ын төсөл нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлийн хэрэгцээт ур чадварыг тодорхойлж, ажилгүй иргэдэд мэргэжил ур чадвар олгож, ажилгүйдэл, ядуурлын хэмжээг бууруулах зорилготой. Уг төсөл нь орон нутгийн иргэд, залуучуудыг мэргэжлийн ур чадвартай болгох, ингэснээр тэд бусдыг эсвэл өөрсдөө ажил эрхлэх, бие даан ажил эрхлэх боломжтой болох түүгээр дамжуулан ТМБС-ын нэр хүндийг дэмжих зорилготой.

Зорилт

ТМБС-ын нэр хүнд, түүний тухай олон нийтийн ойлголт, үнэлэмжийг дээшлүүлэх, улмаар ядуурал, орон нутгийн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн урсгалыг багасгах зохих ур чадвар бүхий ажиллах хүч бэлтгэх үндсэн зорилготой.

Үр дүн

  • Сонгогдсон 6 мэргэжлийн Мөшгих судалгааг хэрэгжүүлж, судалгааны үр дүнг төслийн хамтран ажиллагч сургуулиуд хөтөлбөртөө тусгаж дэлгэрүүлсэн. Мөшгих судалгааны зохицуулагч нарыг үргэжлүүлэн сургалтанд хамруулж зөвлөмж олгосон. Мөшгих судалгаа хийх журмыг боловсруулж хэвлэн оролцогч талуудад түгээсэн. 
  • Бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээнд иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг тайлагнав. Бүс нутаг дахь мэргэжлийн ур чадварын зөрүү, оролцогч талуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тусгасан. ХЗЗ-ийн хэрэгцээний чанарын болон тооны үнэлгээ, ХЗЗ-ийн мэдээллийн сэдвээр сургалт хийсэн. Увс, Баянхонгор аймагуудад МБС-ын хөгжлийн асуудал хариуцсан Түр хороодыг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран батлав. Оролцогч талуудын ХЗЗ-ийн мэдээллийн талаар мэдлэг, хамтын ажиллагааг дэмжиж хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг тодорхойлох арга замуудыг сайжруулав.
  • Баруун бүсийн МБСБ-ууд болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний жендерийн харьцааг шинжилж, жендерийн асуудлуудыг тодорхойлох судалгааны хэрэгслүүдийг ашигласан. Уг үйл ажиллагааны талаар тусгай тайланг боловсруулсан.
  • Баруун бүсийн арга зүйн төв дээр мэдээллийн баазын сервер буюу Юнифейс Онлайн-сургуулийг  (сургалт, удирдлагын тогтолцоо) байгуулсан. Уг систем болон тоо мэдээлэл дээр ажиллах сургалтыг 7 хамтран ажиллагч сургуулийн 41 багш мэргэжилтнүүдэд олгов.
  • Баруун бүсийн арга зүйн төв, 7 үндсэн үнэлгээний багтай хамтран сонгогдсон 6 мэргэжлийн гүйцэтгэлийн үнэлгээнд оролцох зорилгоор багш, хувийн хэвшлийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх сургалтыг зохион байгуулсан.
  • Сонгогдсон 6 мэргэжлийн компани дээрх сургалтыг дэмжих зорилгоор стандартуудыг боловсруулсан. Стандартыг боловсруулахдаа 6 мэргэжлийн сургалтын хөтөлбөрт  тусгагдсан сургалтын орчны удирдамжийг үндэслэсэн.
  • Аймгийн МБС-ын зөвлөлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, төслийн зүгээс зөвлөмж өгч ажилласан. Аймгийн МБС-ын зөвлөлийн журам, ажил үүргийг Хөдөлмөрийн яамнаас баталсан. Аймгийн МБС-ын зөвлөлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, төслийн зүгээс дараах зөвлөмжийг өгсөн: үйл ажиллагаа бодлогын хүрээг өргөжүүлж, МБС-ыг дэмжих. Үүнд орон нутгийн засаг захиргаа, нийгмийн бүлэг, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлтэй түншлэлийг дэмжих. МБС-ын зөвлөлүүд орон нутгийн хөдөлмөрийн хэрэгцээнд анхаарч, цаашдын МБС-ын үйл ажиллагаагаа төлөвлөж байна.  Үндэсний түвшинд МБС-ын зөвлөлийн шилдэг туршлагыг түгээх зорилгоор семинар зохион байгуулав.
  • Ажил мэргэжлийн лавлах боловсруулах дэлгэрэнгүй удирдамжийг боловсруулсан. МАОЭНХ-г цаашид Ажил мэргэжлийн лавлах боловсруулах зохицуулагчийн үүргийн дагуу сургалтанд хамруулсан. МАОЭНХ-ны зүгээс цаашид Ажил мэргэжлийн лавлах боловсруулах оролцогч талуудыг семинарт хамруулсан. МАОЭНХ-ны зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран Ажил мэргэжлийн лавлах боловсруулах ажлыг хянаж, зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.
  • МБС-ын стандарт, ЧСС-ын хөтөлбөрийн загвар, арга зүйг боловсруулах Үндэсний ажлын хэсгийн семинарт оролцов. Үүнд анхны БАЗҮТ-ийн сургалтыг зохион байгуулсан боловч дараагийн уулзалтуудыг хөтөлбөр боловсруулах арга зүйг албан ёсоор батлах хүртэл хойшлуулсан. Үүний оронд төслийн зүгээс цаашид хөтөлбөр боловсруулах арга зүйг боловсруулав.
  • Зорилтот МБСБ-ууд, МБСБ-ын удирдлага түүний дотор чанарын баталгаажилтын хүрээг боловсруулах чиглэлээр үргэлжлүүлэн сургалтанд хамрагдсан. 7 МБСБ-ууд маань чанарын баталгаажилтын асуудлаар даалгавар авч гүйцэтгэсэн.
  • Төслийн сургалтанд хамрагдсан сургагч багш нар “хувиараа бизнес эрхлэх”сургалт (C3 STARTшат дараалсан загварын дагуу)-ыг МБСБ-ууд дээр зохион байгуулсан.
  • Ерөнхий төслийн үйл ажиллагаа, уялдааны хяналтыг өслийн хэрэгжилтийн турш хангаж ажилласан.
Status: Closed

How can we help you?

Contact us at our office or submit your inquiry online.