Шилдэг туршлагуудыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд ХЯ-ны МБСБЗГ болон холбогдох талуудыг бүс нутаг, үндэсний түвшинд дэмжихТөслийн код: DCI-ASIE/2011/022-921

Байршил

Бүх бүсүүд: УБ, төв, хангай, зүүн, баруун, говийн бүс

Төсөв

€1.993 сая евро

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хэрэгжүүлэх байгууллаг

Европын холбоо (санхүүжүүлэгч байгууллаг), GFA Консалтинг Групп (хэрэгжүүлэгч байгууллаг)

Ерөнхий мэдээлэл

хамааралгүй

Зорилт

Монголын хөдөө орон нутгийн эдийн засаг болон ажил эрхлэлтийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй байгаа ‘шилдэг туршлагууд’-ыг, ялангуяa хүнсний ногоо, мал аж ахуйн салбар – тэдгээрийн нэмүү өртгийн сүлжээ болон сүлжмэл/нэхмэлийн салбарт олж тогтоох, түгээн дэлгэрүүлэхэд оролцогч талуудыг үндэсний болон бүс, орон нутгийн түвшинд дэмжихэд оршино.

Энэхүү төсөлд “Шилдэг туршлагууд” гэсэн нэр томьёо нь дараах сэдвүүдийг хамрана:   ажил мэргэжлийн стандартууд, сургалтын хөтөлбөрүүд, сургалтын материалууд тэдгээрийг  түгээх холбогдох арга аргачлалууд: үүнд ажлын байран дахь сургалт /давхар тогтолцоо/ болон чанарын баталгаажилт орно. Энэхүү техникийн тусламж нь гол анхаарлаа МБС-ын  салбарт (бүрэн болон бүрэн бус дунд сургууль төгсөгчид) төвлөрүүлэх боловч богино хугацааны мэргэшүүлэх сургалт, салбарын ажил мэргэжлийн стандартууд болон сургалтын хөтөлбөрийн тодорхойлолтод мөн анхаарлаа хандуулах болно.

Оролцох салбарууд: хүнсний ногоо, мал аж ахуйн салбар, тэдгээрийн нэмүү өртгийн сүлжээ (нядалгаанаас эхлээд маркетингийн үйл ажиллагаа хүртэлх мах бэлтгэх, савалгаа, тээвэрлэлт зэрэг) болон сүлжмэл/нэхмэлийн салбар.

Үр дүн

  • Монголын хүнсний ногоо, мал аж ахуй, сүлжмэлийн салбар дахь сайн туршлагуудын нарийвчилсан судалгаа хийж ХЯ-ны МБСБЗГ-т болон үнд эсний хэмжээнд оролцогч талуудад танилцуулга хийж хэлэлцүүлэх
  • Судалгааны үр дүнд үндэслэн шилдэг туршлагуудын жагсаалт гарган хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө зардалыг үнэлэн тооцож оролцогч талуудын дунд хэлэлцүүлж БЗГ-аар батлуулах
  • Хүнсний ногоо, мал аж ахуй, сүлжмэлийн салбар дахь Монголын сайн туршлагуудын каталогийг боловсруулан хэвлэх мөн цахим сайтад байршуулах
  • Шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх туршилтын сургалт явуулах,  холбогдох чадварыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ
  • Шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын (аймаг, бүс, үндэсний түвшинд) чадавхийг нэмэгдүүлсэн байна
  • Төслийн үр дүнд нь хувийн хэвшлийхэн, мөн бусад хандивлагчдын санхүүжүүлэлттэй төслүүд зэрэг бусад оролцогч талуудын шилдэг туршлагыг цаашид санхүүжүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тэдгээрийн хоорондын уялдаа холбоо сайжирсан байна
Status: Active

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.