Чадамжид суурилсан сургалтын дэд төсөлТөслийн код: MCC/TVET/CS/42/2009

Төсөл нь Үндэсний мэргэжлийн боловсролын хүрээ /ҮМБХ/-нд өгөх бодлогын зөвлөмжийн төсөлд анхаарна

Байршил

Улаанбаатар

Төсөв

$2.845 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл (МБСҮЗ)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Чадамжид суурилсан сургалтын арга зүй, технологийг хэрэгжүүлэх нь эрэлтэд нийцсэн МБС-ын тогтолцоог бий болгоход чухал үүрэгтэй. Шаардлагатай чадамжийг тогтоохын тулд хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах шаардлагатай. Тиймээс уг төсөл нь олон компанийн төлөөллөөс бүрддэг Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл /МБСҮЗ/-тэй хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгсөн.

Зорилт

Чадамжид суурилсан сургалтын системийг хэрэгжүүлэхийн тулд уг төсөл нь дараах зорилтуудад анхаарал хандуулсан. Үүнд:

  • Ур чадварын зөвшөөрөгдсөн стандарт болон Үндэсний мэргэжлийн боловсролын хүрээг боловсруулах (ҮМБХ).
  • Техник, Мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн салангид нөөцийг ҮМБХ-ий удирдлага дор нэгдсэн нэг МБС болгох.
  • МБС-ын сургалтын хөтөлбөрийг боловсрол, ур чадварын стандарт, сургах, заах арга зүй, шинэчилсэн сургалтын материал, үнэлгээний явцыг тусгасан чадамжид суурилсан шинэ сургалтын хөтөлбөр болгож шинэчилж, өөрчлөх.
  • Суралцагчдын туршлага дээр суурилсан сургалтын технологийг бий болгох улмаар МБС-д оруулж буй шинэчлэлийг дэмжих сургалтын Үндэсний нөөцийн төв /ҮНТ/-ийг байгуулах.

Үр дүн

Төслийн гол зорилго нь бодлогын баримт бичгийг зохиох, боловсруулах, үндэсний мэргэжлийн боловсролын хүрээний эцсийн хувилбарыг Мэргэжлийн боловсрол, сургалтийн үндэсний зөвлөлөөр 2011 оны 12 сард баталгаажуулсан.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.