Улаанбаатар хотод байрлах Монгол-Солонгосын Техникийн Коллежийн чадавхийг бэхжүүлэх төсөл

Энэхүү төслөөр Улаанбаатар хотод МСҮТ-ийг үүсгэн байгуулж, багш, менежерүүдийн чадавхийг бэхжүүлэх юм

Байршил

Улаанбаатар

Төсөв

$5.76 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөрийн яам; Улаанбаатар хотод байрлах Монгол-Солонгосын Техникийн Коллеж

Хэрэгжүүлэх байгууллаг

Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)

Ерөнхий мэдээлэл

Монголд хотжилт өсөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотод маш их тооны барилгууд шинээр баригдаж байна. Гэвч барилгын салбарт ур чадвартай ажиллах хүч хомс байгаа учраас Монголын тогтвортой хөгжилд бэрхшээл тулгараад байна. Энэ нөхцлөөс үүдэн Монголын ЗГ KOICA-аас чанартай МСҮТ байгуулахад туслалцаа үзүүлэхийг хүссэн. Ийнхүү KOICA интерьер дизайн, мэдээлэл харилцааны технологи, сантехник, дулаан хангамж, электрон техник, автомеханик, загвар зохион бүтээгчийн мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байна. Энэ бол Улаанбаатар хотод байрлах Монгол-Солонгосын Техникийн Коллежид үзүүлж байгаа хоёр дахь удаагийн туслалцаа юм. Төслийн эхний шатыг 2000-2001 онд 700,000 ам.долларын төсөвтэй хэрэгжүүлсэн.

Зорилт

Энэхүү төслөөр МСҮТ-ийг байгуулж, багш менежрүүдийн чадавхийг дээшлүүлэх, чанартай сургалтын хөтөлбөр, гарын авлага, заавар боловсруулахаас гадна чанартай тоног төхөөрөмж олгоно.

Үр дүн

Тус төсөл нь 2015 он хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөгөө өгч, интерьер дизайн, мэдээлэл харилцааны технологи, электрон техник, үйлдвэр дээрх дадлагажуулагч багш, автомеханикийн мэргэжлүүдийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах мэргэжилтнүүдийг KOICA –аас ажиллуулж байна. Түүнчлэн KOICA МСҮТ-ийн менежер, захиргааны ажилтнууд (5), болон багш нарыг (13) сургалтанд урьж оролцуулсан. Сургуулийн /3 давхар, 4000 м кв талбай бүхий/ барилгын ажил явагдаж байгаа бөгөөд 2015 оны 8-р сард баригдаж дуусах юм.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.