Тэтгэлэгт сургалтын хөтөлбөрТөслийн код: 800000004659.00

Оюу Толгой ХХК-ний тэтгэлэгт сургалтын хөтөлбөр

Байршил

Улаанбаатар, Эрдэнэт

Төсөв

хамааралгүй

Хамтрагч байгууллагууд

Эрдэнэт Технологийн сургууль; Вагнер Ази Экуипмент ХХК; Трансвест Монгол ХХК

Хэрэгжүүлэх байгууллаг

Оюу Толгой ХХК

Ерөнхий мэдээлэл

“Оюу Толгой” төсөлд учирч буй гол бэрхшээлүүдийн нэг нь өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилчдын хомсдол юм. Энэ бэрхшээл нь Оюу Толгой ХХК-ийг дараах хоёр чиглэлийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

  • “Оюу Толгой” төслийг эхлүүлэхэд шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх богино хугацааны стратеги
  • МБС-ыг чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ирээдүйн мэргэжилтэй ажилчдын хэрэгцээг хангах урт хугацааны стратеги юм.

Эхний стратегийн хүрээнд Оюу толгой ХХК нь Монгол ажилчдыг тодорхой мэргэжлүүдээр сургаж бэлтгэх тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэ хөтөлбөр нь Эрдэнэтийн технологийн сургууль болон Трансвест ХХК-ны сургалтын төв, Вагнер Ази Экуипмент ХХК-ийн сургалтын төв зэрэг байгууллагууд дээр хэрэгжиж эхлээд байна.

Зорилт

“Оюу толгой” ХХК-ны хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөр нь уг компаний хэрэгжүүлж буй төслийн ажлын байруудад ажиллах мэргэжлийн ур чадварын шаардлага хангасан Монгол ажилчдыг сургаж бэлтгэх үндсэн зорилготой.Сургалтын төгсгөлд суралцагч нь олон улсын стандартад нийцсэн шалгуурын дагуу ур чадвар эзэмшсэнээ нотлон харуулах чадвартай болсон байх юм.

Үр дүн

Тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэн 2010 оноос хойш нийт 567 иргэн сургалтад хамрагдсан бөгөөд тэдгээрээс 335 нь уг хөтөлбөрийг амжилттай дүүргэн “Оюу Толгой” төслийн ажлын байруудад ажиллаж байна. Мөн 232 иргэн 2014 оны эцсээр сургалтаа дүүргэх юм.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.