ТМБС ажлын байран дахь сургалтын туршилтын төсөл

ТМБС-ын салбар дахь ажлын байрны сургалтыг дэмжих

Байршил

Улс орон даяар

Төсөв

$57 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Мэргэжлийн сургалтыг дэмжих холбоо

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Монголын засгийн газраас уул уурхай, зам, барилгын салбарт шаардагдах 3,500 мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг эдгээр салбаруудын техникчийн түвшний ажилтан авах өндөр эрэлтийн дагуу ажлын байран дахь сургалтаар дамжуулан гүйцэтгэх уг туршилтын төслийг хэрэгжүүлэх болсон.

Зорилт

Уг төслийн гол зорилго нь шаардлагатай ажиллах хүчийг шууд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд сургах замаар уул уурхай, зам, барилгын салбарын мэргэжилтэй ажилтанг бэлтгэж, салбарт эрэлттэй байгаа гадаад ажилчдын тоог цөөрүүлэхэд оршино.

Үр дүн

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш олон аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байран дээрх сургалт явуулахаар сонгосон. Ойролцоогоор холбогдох зардлын 60 хувийг Монголын ажил эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн. 35 хувийг компаниас санхүүжүүлсэн.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.