Техник, мэргэжлийн боловсрол, сургалтанд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн зах зээлийн судалгааТөслийн код: CA/MCA-M/MCC/TVET/CS/43/2009

Монголын мэргэжлийн салбар дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа

Байршил

Улс орон даяар

Төсөв

хамааралгүй

Хамтрагч байгууллагууд

Кембридж боловсрол ХXК(Их Британи); MEC ХХК (Монгол)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийхэд техникийн туслалцаа үзүүлэхээр МСС-аас Кембрижийн Говел ХХК (Их Британи) болон МЕС ХХК-ийг (Монгол) гэрээний гүйцэтгэгчээр сонгож ажиллуулсан. Уг зөвөлгөө өгөх баг нь гэрээний хугацаанд төсөл хэрэгжүүлэх баг болон үндсэн оролцогч нартай нягт хамтран ажилласан. Төслийн явцад МБС-ын салбар болон Монголын хөдөлмөрийн эрх бүхий байгууллагуудыг Монголын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээний дагуу МБС-д шаардлагатай нөлөөллийг амжилттай үзүүлэх тохиромжтой арга хэрэгслээр хангах юм.

Зорилт

Төрөл бүрийн эх сурвалжаас хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулан түүнд үнэлгээ хийх замаар өнөөгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тогтоох. Улмаар тухайн салбар, ажил олгогчийн шаардлагыг (салбар болон эдийн засгийн салбараар) харгалзан үзэж суралцагчдын эзэмшвэл зохих ур чадварыг тогтоох.

Үр дүн

2009 оны 12-р сараас 2010 оны 6-р сар хүртэл хугацаанд Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг /ХЗЗС/ орон даяар амжилттай хийж гүйцэтгэсэн. ХЗЗС-д Монголын эдийн засагт голлох үүрэгтэй болон нийгмийн салбарын нийт 1,323 байгууллага хамрагдсан байна. Судалгаанд ажил эрхлэлтийн төлөв байдлыг дүгнэж, хамрагдсан салбаруудыг олон улсын жишигтэй харьцуулж, хэтийн төлвийг гаргасан. Судалгааны дүн шинжилгээний явцад бий болсон мэдээллийг холбогдох хөдөлмөрийн байгууллагууд үр дүнтэйгээр ашиглаж байгаа төдийгүй судалгааны арга барилыг цааш цаашдын судалгааны ажлуудад дэлгэрүүлэн ашиглаж байна.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.