Техник мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний өрсөлдөх чадвар олгох хөтөлбөрТөслийн код: MCC/TVET/CS/038/2009

ТМБС-ын байгууллагад гол үүрэг гүйцэтгэгч нарын ур чадварын дээшлүүлэх

Байршил

Улс орон даяар

Төсөв

$1.2 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

ТМБС-ын сургууль

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Техник мэргэжлийн боловсрол, сургалтын /ТМБС/ төсөл нь салбарын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэх, түргэн хөрвөх чадвараар дамжуулан ур чадвар эзэмших, түүний чанарыг баталгаажуулахад чиглэсэн төсөл юм. Энэ төслийн гол онцлох зорилго нь ТМБС-ын сургууль, ажилтнууд, орон нутгийн захиргаа нэгдэн улсын болон хувийн хэвшлийн хамтарсан түншлэлийг байгуулах санаачлагыг эхлүүлж ТМБС-н сургуулиудын шилдэг практик, туршлагыг бусад сургуулиуд болон тэдгээрийн удирдлагатай хуваалцах юм. Улсын болон хувийн хэвшлийн түншлэлийг ажил олгогч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагаа гэж нэрлэнэ.

Зорилт

Ур чадвар олгох хөтөлбөрийн зорилго нь ТМБС-ын сургууль болон байгууллага хооронд улсын болон хувийн хэвшлийн хамтарсан түншлэл байгуулах, ТМБС-ын байгууллагуудын шилдэг практикийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Үр дүн

ТМБС-ын 13 сургууль нийт 48 ажил олгогчтой түншлэл байгуулсан. Сонгогдсон ТМБС сургуулиуд 757.400 ам.долларын санхүүгийн болоод бодит дэмжлэгийг хүртсэн. Дэмжлэгийн хүрээнд 25 сургалтын танхим, 25 дадлагын байр, хөдөө аж ахуйн дадлагын 2 төв, Багшийн хөгжил, ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх нийт 21 төвийг шинэчилж засварласан төдийгүй шинээр барьж байгуулсан.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.