Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтТөслийн код: CA/MCA-M/MCC/TVET/CS

Уул уурхай болон Барилгын хурдацтай өсөн нэмэгдэж буй эдийн засагт төвлөрсөн гол мэргэжлүүдэд ажиллах мэргэжилтэнгүүдийн ерөнхий болон техникийн англи хэлийг сайжруулах

Байршил

Улаанбаатар

Төсөв

хамааралгүй

Хамтрагч байгууллагууд

Сантис боловсролын үйлчилгээ ХХK; Жэт англи хэлний сургууль; Отгон тэнгэр дээд сургууль; Степпе сургалтын ХХК)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Глобалчлагдсан эдийн засаг, Монголын эдийн засгийн хурдацтай хөгжлийн хүрээнд чанартай боловсрол, сайн англи хэлтэй байх нь Монголын иргэдэд нэн чухал болоод байна. Гадны мэргэжлийн сургуультай ижилсүүлэх хөтөлбөр, түншлэл, багш, оюутны солилцоо, гадны компани, ажил олгогч нартай туршлага хуваалцах, мэдээлэл харилцаа холбооны технологийг үр дүнтэй ашиглах гэх мэт ТМБС-ын сургуулиудыг дэмжих хүрээнд хийгдэж буй олон улсын хөтөлбөрүүд нь зөвхөн мэргэжлийн мэдлэг боловсрол шаардах бус Англи хэлээр чөлөөтэй харилцах ур чадварыг шаарддаг.

Зорилт

ТМБС-ын ур чадвар олгох 3 төвийн 100 гаруй захиргааны ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч (мэргэжлийн болон мэргэжлийн бус)-ийг эрчимжүүлсэн ерөнхий болон техникийн англи хэлний сургалтанд хамруулах.

Үр дүн

2009 оноос хойш Монголын мянганы сорилын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл жил бүр ТМБС-ын багш нарт зориулж техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг явуулж байсан. Уг сургалтын гол зорилго нь уул уурхай, барилгын салбарын түргэн хөгжиж буй эдийн засагт төвлөрсөн гол мэргэжлүүдийн ерөнхий болон техникийн англи хэлний чадварыг сайжруулах. 200 гаруй багшид хүнд машин механизмын ажиллагаа, барилгын мэргэжил, мужаан, гагнуурын чиглэлээр сургалт хичээл явуулсан бөгөөд техникийн англи хэлний ур чадварыг сайжруулах уг сургалтын хүрээнд 40 гаруй мэргэжлийн сургуулийн багш нарын ерөнхий англи хэлний чадварыг сайжруулсан.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.