Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлагын чадавхийг бий болгох хөтөлбөрТөслийн код: MCC/VET/CS/110/2011

ТМБС-ын байгууллагын гол удирдах албан тушаалтны чадамжийг дээшлүүлэх

Байршил

Улаанбаатар

Төсөв

$498.81 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөрийн Яамны МБС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (хуучнаар МБС-ын агентлаг)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

ТМБС-ын шинэчлэл, өөрчлөлтийн хандлагад суурилсан МБС-ын байгууллагуудын удирдлагад зориулсан орчин цагийн менежментийн онол, харьцуулсан дүн шинжилгээнд суурилсан сургалтын 9 модулыг зохиож ашиглах төслийг 2011 оны 9 сард эхлүүлсэн. Уг сургалтын гол зорилтот бүлэг нь МБС-ын байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, сургалтын менежерүүд, сургалтын албаны дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч, чанар болон маркетингийн мэргэжилтэн, судалгаа, хөгжлийн ажил хариуцагсад байсан.

Зорилт

Уг төсөл нь дараах гурван зорилгод онцгой ач холбогдол өгсөн:

  • МБС-ын үндсэн болон туслах салбаруудад зориулан төлөвлөлт, удирдлагын шинэ чадамжийг олж илрүүлэх, сайжруулах.
  • Шинэ аргачлалд тулгуурлан МБС-ын байгууллагын ажиллах хүчнийг хөгжлийн төлөвлөлтийг баталгаажуулах.
  • МБС-ын туслах салбаруудын дэмжлэгтэйгээр түргэн үр дүнд хүрэх шинэ, үр өгөөжтэй үйлчилгээ үзүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх.
  • Өмнөх шатнаас ахисан ур чадвар суулгах.

Үр дүн

2011 оны 11 сард зохиогдсон “МБС-ын шинэчлэл” ба “МБС-ын байгууллагын байгууллагын удирдлагын чадавхи” нэртэй сургалтын явцад олж авсан мэдлэг, мэдээлэл дээр үндэслэсэн стратегийн төлөвлөгөөг дахин боловсруулах, шинэчлэх ажилд бүх зохилтот 35 сургалтын байгууллага оролцсон. Стратегийн төлөвлөгөө боловсруулах чадамж суулгах, үнэлгээ хийх, жиших арга зүйд тулгуурлан эдгээр сургалтын байгууллагууд нь өөрсдийн сургуульдаа үнэлгээ хийж ур чадварын түвшин, нэн түрүүнд сайжруулах шаардлагатай хэмжиж болхуйц зорилтуудыг олж тогтоосон. Энэ үйл ажиллагаа нь байгууллагад явагдаж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг удирдах хэрэгжүүлэх мэргэшсэн багийг бүрдүүлэх боломж олгодог. МБСҮЗ, салбарын зөвлөл, Хөдөлмөрийн яамны ТМБС-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт техникийн туслалцаа үзүүлэх, ур чадвар суулгах үйл ажиллагаануудыг төслийн явцад хэрэгжүүлсэн.

Status: Closed

How can we help you?

Contact us at our office or submit your inquiry online.