Мэдээллийн арга зүйн үндэсний төв

ТМБС-тай холбоотой мэдлэг олж авах, ангилах, хадгалах, түгээх үндэсний төв байгуулах

Байршил

Улаанбаатар

Төсөв

$2 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

xамааралгүй

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

МБС-ын төслийн хүрээнд сургалтын нөөцийг орчин үеийн машин, техник технологи, сайжруулсан сургалтын материал санхүү, мэргэжилтний дэмжлэгтэйгээр гаргадаг. Уг төслөөс гарах ур чадвар, мэдлэгийг нэгтгэн түгээснээр Монголын ТМБС-тай холбоотой бусад байгууллагын уг салбарын шинэчлэлийн талаарх ерөнхий ойлголт сайжирна.

Зорилт

Холбогдох байгууллагыг байгуулж, түүгээр дамжуулан ТМБС-тай холбоотой мэдлэгийг олж авах, ангилах, түгээх.

Үр дүн

  • Багшийн ажлын бүлэгт зориулсан ТМБС-ын багш, зааварлагч нарын мэдээллийн сан (Онлайнаар харилцах).
  • Веб порталаар дамжуулан 28 сургалтын төлөвлөгөөний хөтөлбөрийн зааварчилгаа, сургалтын багцыг түгээсэн.
  • Багш нар өөрийн сонгож авсан мэргэжлийн хичээлээ бэлдэхдээ олон улсын бэлэн өөрийн сургалтын нөөцөөс авч ашиглан, тохируулан өөрчлөх замаар багшид зориулсан 5 бүлэг сургалтын төлөвлөгөөг хэвлэж, даалгаварт төвлөрсөн сурах явцаар нэмж өргөжүүлэн веб порталаар дамжуулан түгээсэн.
  • Тус бүр нь дор хаяж 70 хуудастай 44 хүртэлх багшийн сургалтын модулыг олон улсын нөөцөөс авч бэлэн болгож, орчуулсан. Үүнээс зарим модулийг онлайн алсын зайн сургалтанд тохируулан өөрчилж.
  • 44 сургалтын модулаас сонгосон сургалтын модулуудыг ТМБС-д хүргэж, тэдгээрийн хэрэглээний явцад үнэлгээ хийсэн.
  • Цаашид боловсруулах/хүргэх үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанар, талуудын хүлээх үүрэгтэй холбоотой хоёр талд өгөх нөөц болон санхүүжилт, гүйцэтгэлийн журмыг зохицуулах хууль тогтоомж, үйлчилгээг дуусгах талаар ТМБСА, МБСын ТХН болон СНҮТ хооронд гэрээ байгуулж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
  • СНҮТ-ийн зорилго, СНҮТ-ыг хэрэгжүүлсэнээр гарах дэвшилтүүдийн талаар ойролцоогоор 50 гаруй сонирхогч талд товч мэдээлэл өгөх нээлтийн болон хаалтын семинаруудыг зохиосон.
  • Сургууль, багш, ажил олгогчид, суралцагчдын хэрэгцээнд зориулан тус бүр нэг цэгийн сургалтын багтаамжтай 8 багц мультимедиа сургалтын материалыг бэлтгэж, төр болон хувийн голлох мэргэжлийн сургуулиудад хүргүүлсэн.
  • Дижитал каталогийн мэдээллийн санд сургууль/коллеж , МСБТ-үүдийг стандарт загварт оруулж, ангилж веб порталаар дамжуулан багш нар, түүнчлэн МСБТ-үүдэд түгээсэн.
Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.