МСС-ТТДС болон ТХБ олгох Холмсглен институтын ижилсүүлэх хөтөлбөрТөслийн код: MCC/ VET/CGP/TWINNING/2011/02

Одоо ашиглаж байгаа багшлах арга зүй, практикийн туршлага болон мэдлэгийг ижилсүүлэх

Байршил

Улаанбаатар

Төсөв

$400 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

ТХБ олгох Холмсглен институт

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

ТТДС болон Холмесглен сургуулийн хамтарсан 12 сарын ижилсүүлэх хөтөлбөр өндөрлөх үед төслийн үнэлгээг гүйцэтгэгч Төслийн удирдлагын хороо /ТУХ/ болон Монголын мянганы сорилын сангийн МБС-ын төсөл мөн ТТДС-аас ирсэн санал дээр үндэслэн хөтөлбөрийн амжилттай, тогтвортой байдлыг бататгахын тулд тус сургуульд цаашдын дэмжлэг шаардлагатай гэж үзсэн. Ийнхүү үндсэн гэрээнд өөрчлөлт оруулж, ижилсүүлэх хөтөлбөр болон багш солилцох хөтөлбөрийг 2013 оны 5 сар хүртэл сунгасан. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний хэрэгжилтийг шалгахын тул сантехникийн слесарийг гол мэргэжил болгож сонгосон.

Зорилт

Уг нэмэлт төсөл нь дараах гурав зорилтод төвлөрч ажилласан:

  • Модулийн технологи болон Монголын МСС-аас өгсөн нөөцийн ашиглалт гэх мэт. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний хэрэгжилтийг сайжруулах.
  • Сурагчид төвлөрсөн сургалтыг дэмжиж, сургах стратегийг боловсруулах.
  • Техникийн англи хэлийг бататгах.

Үр дүн

Гол үр дүн нь ЧСС болон үнэлгээг хэрэгжүүлэх, ТТДС-ийн багш нарын чадамжийг дээшлүүлэхэд оршино. Ингэснээр ТТДС-ийг ирээдүйд ТМБС-ын ур чадвар олгох төв болоход нөлөөлнө. Уг сургалтын нэг бүрэлдэхүүн хэсэг нь Австралийн барилгын бүх ажилд заавал шаардагддаг мэргэжлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага болох Барилгын чиглүүлэх сертификатын сургалт юм. Өөр нэг чухал үр дүн нь хэрэгжиж байгаа солилцоог дэмжих, ижилсүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүнгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд Холмсглентэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан явдал байсан юм. Мөн түүнчлэн Монголын мянганы сорилын сан нь ТТДС-д их хэмжээний сантехникийн багаж, хэрэгслийг олгосон. ТТДС-ийн чадамжийн хичээл, дасгалын ном, дадлагын материалыг эдгээр багаж хэрэгсэлтэй аль болох уялдуулан боловсруулсан. Гэсэн хэдий ч сантехникийн багш нар эдгээр багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, эдгээрийг хичээлийн төлөвлөгөө болон оюутны үнэлгээнд хэрхэн уялдуулах талаар мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.