Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл (ТМБССД-1)Төслийн код: DCI-ASIE/2014/345-023

Байршил

Улс орон даяар

Төсөв

€4.275 сая евро

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хэрэгжүүлэх байгууллаг

Европын холбоо (санхүүжүүлэгч байгууллаг), ГОПА зөвлөх компани (хэрэгжүүлэгч байгууллаг)

Ерөнхий мэдээлэл

хамааралгүй

Зорилт

  • Орон нутагт чиглэсэн, үр бүтээлтэй, тогтвортой, эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг бий болгоход төрийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх, уялдуулах;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үнэлгээ болон гэрчилгээжүүлэлтийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх, уялдуулах.

Үр дүн

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хариуцсан төрийн удирдах байгууллагын манлайлал бэхжсэн байх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлд дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг шинэчлэх үйл явцыг Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлоготой уялдуулан үр дүнтэй явуулах;
  • Хандивлагч байгууллагуудын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг уялдуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах;
  • Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний хөтөлбөр болон чанарын баталгаажилтын чиглэлээрх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэшлүүдэд тавигдах шаардлагыг хангах мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхи бэхжсэн байх;
  • Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсрол сургалтын тэргүүн туршлагууд хүрээгээ тэлж, тухайн аймгийн эдийн засагт үр өгөөжтэй хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Техник, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхи бэхжсэн байх;
  • Төслийг хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогчид болон хандивлагч байгууллагуудтай нягт хамтран ажиллах;
Status: Active

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.