Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төсөлТөслийн код: 14.2129.6-001.00

Байршил

Дорнод, Сэлэнгэ, Завхан

Төсөв

$9.4 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)

Хэрэгжүүлэх байгууллага

Хьюман динамикс Консалтинг Групп болон Интернейшнл Банд Групп, Олон улсын зөвлөхүүдийн холбооны консорциум.

Ерөнхий мэдээлэл

хамааралгүй

Зорилт

Хөтөлбөрийн зорилго: Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үйл ажиллагааны чиглэл:

Судалгаа

  • Хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх
  • Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө

Аргачлал:

  • Чадавхи бэхжүүлэх
  • Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем
  • Мэдээлэл түгээх үйл ажиллагаа

Үр дүн

Хөтөлбөрийн үр дүн:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын бүтцийг бүхэлд нь сайжруулж, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх;
  2. Хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой бодлогын баримт бичиг сайжирч, холбогдох байгууллагуудын чадавхи нэмэгдсэн байх ба эмзэг бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэх илүү таатай нөхцөл, өргөн боломжууд бий болсноор оролцоог хангасан хөдөлмөрийн зах зээл бий болгох;
  3. Олон улсын хөдөлмөрийн стандарт, нийгмийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн илүү үр дүнтэй зохицуулалтыг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн чанарыг сайжруулах;
  4. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг зөв тодорхойлсноор ажиллах хүчний чанарыг сайжруулах;
  5. Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн Бүрэлдэхүүн 2-т багтсан бусад төсөл, яамд, хандивлагч байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай ТХХТ-ийг дэмжин хамтран ажиллана.
Status: Active

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.