Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх, үйлчилгээний хөгжилд техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрТөслийн код: CA/MCA-M/MCC/TVET/CS/076/2010

Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээний хөгжилд техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ үзүүлэх Монголын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээний хэрэгжилтийг дэмжих

Байршил

Улс орон даяар

Төсөв

$700 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний хэлтэс (ХНХҮХ); Хөдөлмөрийн зах зээлийн солилцооны газар (ХЗЗСГ)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

МБС-ын салбар дахь ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх дэд төслийг “Applicatio” Сургалт & Менежмэнт ХХК болон “PEM” ХХК-ны консорциумын дэмжлэгтэйгээр 2011 оны 3 сарийн 21-нээс 2012 оны 3 сарийн 16-ны хооронд хэрэгжүүлсэн.

Зорилт

Төслийн зорилт нь Монголд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем (ХЗЗМС) болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх тогтолцоог (АМЗӨТ)-г бий болгох. Улмаар уг тогтолцооны тогтвортой байдлыг хангах, тогтолцооны менежмент, үйлчилгээг хийх хариуцагчийг бий болгох.

Үр дүн

Төслийн үр дүн нь Монголд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем (ХЗЗМС) болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх тогтолцоог (АМЗӨТ) бүрдүүлсэн. Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн веб портал (www.hzzm.mn) болон ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээг дэмжих веб портал (www.mergejil.mn) зэргийг боловсруулж байрлуулсан. Уг системийн ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжүүлэхийн тулд өндөр чадалтай сервер сүлжээний төхөөрөмжөөр хангасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний хэлтэс (ХНХҮХ) болон Хөдөлмөрийн зах зээлийн солилцооны газар (ХЗСГ)-аас нийт 17 мэргэжилтэн 160 цагийн “Ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх” сургалтанд хамрагдсан.Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдэд “Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх сургагч” сертификат олгосон. Эдгээр сургагч нар ажил мэргэжлийн зөвөлгөө олгох мэргэжилтнүүдийнсургалт явуулах, чадамжийг улсын хэмжээнд түгээх багийг бүрдүүлэн ажиллаж байна. Одоогоор сургагч багш нарын оролцоотойгоор 21 аймаг, 9 дүүрэгт 30 мэргэжилтнийг бэлтгээд байна. Мөн түүнчлэн эдгээр сургагч нарын тусламжтайгаар төслийн хүрээнд 34 МБС-ын байгууллагын 52 нийгмийн ажилтанд сургалт явуулсан. Энэ нь МБС-ын сургуульд суралцагч болон сургуульд орохоор зэхэж байгаа оюутан сурагчдад зөвлөгөө, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг өгөх замаар тэдэнд мэргэжлийн чиг баримжаа өгөх, мэргэжил сонголтонд хандсан өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлдэг боллоо.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.