МБС-ын сургууль барих хөтөлбөрТөслийн код: 800000004651

Оюу Толгой ХХК-аас хэрэгжүүлж буй МБС-ын сургуулийн орчныг шинэчлэх хөтөлбөр нь Монгол улсад шинээр мэргэжлийн сургуулийн барилга барих болон одоо ажиллаж байгаа сургуулиудын тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэх зорилготой

Байршил

Налайх (Улаанбаатар), Даланзадгад, Ханбогд

Төсөв

$20 сая ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Монголын Засгийн Газар; Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Хөдөлмөрийн яам; Заг ХХК

Хэрэгжүүлэх байгууллаг

Оюу Толгой ХХК

Ерөнхий мэдээлэл

МБС-ын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, төслийн бизнесийн шаардлагад нийцсэн төдийгүй Монгол улсад шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор Оюу Толгой ХХК шинээр дэлхийн төвшний шаардлага хангасан сургалтын төвүүдийг барьж байгуулах болон одоо байгаа сургуулиудыг засаж сайжруулахаар стратегийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн юм.

Зорилт

Дэлхийн төвшний стандартад нийцсэн мэргэжлийн сургалтын төвүүдийг барьж байгуулах, шаардлагатай лаборатори болон бусад тоног төхөөрөмжүүдээр хангах.

Үр дүн

Хоёр жишиг сургалтын төвийн барилгын Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болон Улаанбаатар хотын Налайх дүүрэгт барьж байгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүрэн тоног төхөөрөмж бүхийн сургалтыг төвийг барьж байгуулах.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.