МБС-ын нийгэм дэхь үнэ цэнэ, нөлөөлөл, салбарын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, нийгэмд таниулах хөтөлбөрТөслийн код: CA/MCA-M/MCC/TVET/CS62/2010

МБС-ын нийгэм дэх нэр хүнд , нөлөөлөл, үүний тухай олон нийтийн ойлголтыг эерэг болгох, нэмэгдүүлэх, нийгэмд таниулах хөтөлбөр МБС-ын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, таниулах компанит ажил нь МБС-ын талаар өмнө бий болсон эерэг сайн хандлагууд дээр үндэслэн МБС-ын хэрэгжүүлэх боломжтой найдвартай ажлын байраар хангагдах арга гэсэн давуу талын талаарх ойлголтыг нэмж өгөх замаар Монголын МСС МБС-ын төслийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм

Байршил

Улс орон даяар

Төсөв

$124 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл (МБСҮЗ)

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

Монголын залуу үеийнхэн техникийн боловсролоос илүүтэй дээд боловсрол эзэмшихийг хүсдэг. МБС-ын тухай олон нийтийн ойлголтыг өөрчлөх, залуучууд, насанд хүрэгчид, бодлого тодорхойлогч, ажил олгогч нарт техник, мэргэжлийн сургалтын үнэ цэнэ, Монголын хөгжилд авчрах үр өгөөжийн тухай ойлголт өгөх нь амаргүй бөгөөд урт удаан, уйгагүй оролдлогын үр дүнд хэрэгжинэ.

Зорилт

Уг төслийн зорилго нь МБС-ын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар сонирхогч талуудын ойлголтыг нэмэгдүүлэх, МБС нь ажлын байраар хангагдах найдвартай арга зам төдийгүй эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, техникийн мэргэшсэн ур чадварыг бий болгох боловсролын үнэ цэнэтэй нэг чухал салбар болохыг олон нийтэд хүртээмжтэй хүргэх.

Үр дүн

“Breakthrough PR” болон Боловсрол суваг хамтран телевиз, радио, сонингоор дамжуулж олон нийтийн мэдээллийн хэрэгслийн компанит ажлыг нэг жилийн турш зохиож, боловсруулж хэрэгжүүлсэн. Уг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн компанит ажлын явцад МБС-ын системд гарч байгаа өөрчлөлт, санал болгож байгаа боловсролын хөтөлбөр зэргийг дүрс бичлэг, аудио, тараах материалаар сургууль болон сурагчдад шууд таниулах арга замаар хүргэсэн. МБС-ын лавлах гарын авлага, товхимол, МБС-ын танилцуулга видеог багтаасан танилцуулгын багцыг гаргасан бөгөөд эдгээрийг жил бүрийн МБС-ын Нээлттэй хаалганы өдрөөр энэ салбарыг сонирхогч байгууллага, хүмүүс олон нийтэд шууд тараасан. Мөн түүнчлэн 2010, 2011 онуудад “Хөгжилд оруулах хувь нэмэр” мэдээллийн яармаг, 2012 онд “Амьдрал, ажлын зам” ажлын үзэсгэлэн яармагийг амжилттай зохион байгуулсан. Дээр дурдсан арга хэмжээнүүд нь МБС-ын талаарх олон нийтийн эерэг ойлголтыг нэмэгдүүлж, эерэг болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. МБС-ын талаарх олон нийтийн ойлголт 75-88% болтол нэмэгдсэн бол орон нутгийн МБС олгогчдын тухай мэдлэг 78%-иас 95% хүртэл өссөн.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.