МБС-ын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрТөслийн код: 800000004653

Оюу Толгой ХХК ба МБС-ын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр

Байршил

Улс орон даяар

Төсөв

хамааралгүй

Хамтрагч байгууллагууд

Хөдөлмөрийн яам; ETAS групп (Австрали)

Хэрэгжүүлэх байгууллаг

Оюу Толгой ХХК

Ерөнхий мэдээлэл

Oюу Толгой ХХК нь шинээр байгуулагдсан болон шинэчлэн тоноглогдсон МБС-ын байгууллагуудад ажиллаж байгаа багш нарыг дэлхийн төвшний багш сургах хөтөлбөрөөр дамжуулан сургаж дадлагажуулах, тэргүүний туршлагыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөр нь 4 жилийн турш Монгол Улсын МБС-ын байгууллагын багш нар болон удирдах ажилтнуудыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Зорилт

Уг хөтөлбөрийн гол зорилго нь 4 жилийн хугацаанд МБС-ын байгууллагуудад ажиллаж байгаа нийт 2,400 багш удирдах ажилтнуудыг сургалтад хамруулж олон улсын стандартад нийцүүлэн гэрчилгээжүүлэх.

Үр дүн

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа болох 4 жилд нийт 2,400 МБС-ын байгууллагуудын багш нарт сургалт үнэлгээний 4-р төвшний гэрчилгээ олгох сургалтыг, 73 сургалтын байгууллагын удирдах ажилтнуудад дипломын төвшний сургалтыг Австралийн мэргэжлийн зэргийн тогтолцоонд нийцүүлэн явуулж гэрчилгээжүүлэх юм. Хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь МБС-ын багш нарын сургалтын төвийг байгуулах бөгөөд төв нь цаашид уг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах юм.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.