Говийн бүсийн Техник, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээний судалгааТөслийн код: CA/MCA-M/MCC/TVET/CS/039A/2009

Говийн бүсийн МБС-ийн сургалт, хөдөлмөрийн зах зээл, техникийн болон мэргэжлийн ур чадварын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа

Байршил

Говийн бүсүүд

Төсөв

$700 мянган ам.доллар

Хамтрагч байгууллагууд

Оюу Толгой ХХК

Хэрэгжүүлэх байгууллаг

Монголын мянганы сорилтын сан

Ерөнхий мэдээлэл

2025 он хүртэл Монголд “хүн ам зүйн өргөн цонх” нээгдэж байгаа билээ. Жишээ нь: эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилд, ялангуяа Говийн бүсэд шаардлагатай хөрөнгө оруулалт, хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх хүн ам зүйн таатай нөхцөл бүрдэж байна. Энэ нь дараагийн 15-20 жилд бий болох хүн ам зүйн уг таатай нөхцлийн давуу талыг ашиглан хүн амын насжилт эхлэхээс өмнө эдийн засгийг өргөжүүлэхийн тулд Монгол дахь мэргэжлийн ажиллах хүчний ур чадварыг бий болгох хэрэгтэй гэсэн үг юм. Ялангуяа ирэх жилүүдэд сургалтанд хамрагдахад бэлэн Говийн бүс дэхь залуучуудын тоо дундажаас дээгүүр байгаа юм.

Зорилт

Уг төсөл нь Говийн бүсийн (зорилтот дөрвөн аймагт Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр орно) оршин суугчдийн техник, мэргэжлийн боловсролын түвшин, ажил эрхлэлт, ажилгүйдэл, ажлын туршлага, чадамж; хүн амын өсөлт тархалт гэх мэт ерөнхий асуудалд үндсэн асуудлуудад хариулт болох юм.

Үр дүн

Уг судалгаа нь зорилтот дөрвөн аймагт хийгдсэн. Судалгаанд ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй хүн амын тооцоо, эдгээр өөрчлөлтийн ажиллах хүчинд нөлөөлөх нөлөөллийн шинжилгээ зэрэг багтсан. Засгийн газар болоод хувийн хэвшлээс Говийн бүсэд санал болгож төслүүдийг ажиллах хүчний хангамж болон эрэлт, хэрэгцээнд үзүүлэх нөлөөллөөр нь үнэлгээ хийж дээрх судалгааг хийсэн. Түүнчлэн Монголын засгийн газрын бодлогууд, тэр дундаа голчлон хөдөлмөр эрхлэлт, сургалт, мөн бүсийн хөгжлийн бодлогын шинжилгээг хамарсан.

Status: Closed

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.