“Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөнд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрТөслийн код: 14.2129.6-001.00

Байршил

Төвийн ба Хангайн бүс

Төсөв

$0.172 сая ам.доллар (МБС-ын хэсэгт зориулсан Нийт санхүүжилт)

Хамтрагч байгууллагууд

Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам (БОНХАЖЯ)

Хэрэгжүүлэх байгууллаг

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)

Ерөнхий мэдээлэл

хамааралгүй

Зорилт

Хөтөлбөрийн зорилго: Экологийн ач холбогдол бүхий тодорхой газар нутагт уур амьсгалын өөрчлөлтийг   харгалзсан тогтвортой менежмент болон хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн хүн амын амьжиргааны нөхцөлийг сайжруулах.

(Ойн боловсрол ба МБС-тай холбоотой)Үр дүн III-ын зорилго: Ойн тогтвортой менежментийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт зэргийг хамарсан цогц сургалтын тогтолцоог загварчлан хэрэгжүүлсэн байна.

Үр дүн

Хөтөлбөрийн үр дүн: Монгол орны ойн салбарын холбогдох оролцогч талууд ойн экосистем ба түүний биологийн олон янз байдлыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан үзэж, хамгаалах мөн тогтвортой ашиглах туршигдсан үзэл баримтлалыг эзэмшсэн байна.

(Ойн боловсрол ба МБС-тай холбоотой) Үр дүн III:  МБСБ-ууд хосмог мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд суралцагчдын дунд жендерийн тэгш байдлыг хангасан байна (наад зах нь суралцагсадын 40 хувь нь эмэгтэй байна);  Ойн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтын талаарх сургалтын концепцийг туршсан байна; ойн чанартай МБС-ыг олгодог зорилтот МСҮТ-дийн тоог нэмэх (одоо байгаа 4-ийг 5 болгох); болон МСҮТ-ийн ойн мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, чадамжид суурилсан, хосмог сургалтын концепцийг хэрэгжүүлэх ба сургалтын хэрэглэглдэхүүн болон орчныг сайжруулсан байна.

Status: Active

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.