Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төсөл

ТСМБС төсөл нь Герман, Швейцарь, Австрали улсын санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байна.

Байршил

Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод, Өмнөговь, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий

Төсөв

12.17 сая евро

Хамтрагч байгууллагууд

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам.

Хэрэгжүүлэх байгууллаг

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)

Хамтран санхүүжүүлэгч байгууллагууд

Төслийн 2-р үе шат:
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ЭЗХАХЯ) – 5.0 сая евро
Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХA) – 5.0 сая евро
Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам (ГХХЯ) – 2.17 сая евро

Ерөнхий мэдээлэл

Монгол улсын ашигт малтмал болон түүнийг дагалдах үйлдвэрлэлийн салбарт Монгол улсын Засгийн Газрын мэдэгдэж буйгаар 40’000 орчим мэргэжилтэй ажилтан ойрын жилүүдэд нэмж шаардагдах болно. Энэхүү эрэлтийг хангахын тулд мэргэжлийн боловсрол сургалтын /МБС/ салбарын төгсөгчдийн тоо болон сургалтын чанарыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Харин өнөөдөр Монгол улсад, залуусын дийлэнх нь их, дээд сургуульд суралцахыг МБС-ийн сургуулиудад суралцахаас илүүд үздэг хандлага нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулсан ажил мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээ залуус болон насанд хүрэгчдэд хэрэгцээтэй байгааг харуулж байна.

Зорилт

ТСМБС төслийн гол зорилго нь эрдэс баялагт тулгуурласан эдийн засгийн тогтвортой бөгөөд үр өгөөжтэй өсөлтийг хангах үүднээс бодлого, хүний нөөцтэй холбоотой нөхцөл байдлыг сайжруулах, хот болон орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх үйлчилгээг мэргэжлийн төвшинд олгоход оршино.

Үр дүн

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫГ ДЭМЖИХ

Сургалтын хөтөлбөр: Чадамжид суурилсан сургалтын уян хатан, онол болон дадлагын зохистой харьцаа бүхий сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр аж ахуй нэгжийн шаардлагыг хангасан боловсон хүчин бэлтгэх чадвартай болсон. Нийт 8 урт хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-аар батлуулж, түнш сургуулиудын сургалтад ашиглаж байна.

Сурах бичиг: Багш, суралцагчдад зориулсан 100 гаруй сурах бичиг, гарын авлагыг ХБНГУ-ийн хэвлэх үйлдвэрээс хууль ёсны эрхийг худалдан авч, орчуулан хэвлэн гаргасан.

Багаж, хэрэгслийн хангамж: Дадлагын сургалт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт шаардагдах багаж, хэрэгслийг МБС-ийн байгууллагуудад нийлүүлсэн.

Туршилтын сургалт: Түншлэгч МБС-ийн сургалтын байгууллагуудад МБС-ийн шинэчилсэн 8 хөтөлбөрийг нэвтрүүлсэн.

Урт, богино хугацааны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хүний нөөцийг чадавхжуулах: МБС-ийн түнш байгууллагуудад урт хугацааны олон улсын зөвлөхүүдийг ажиллуулж байна (Одоогийн байдлаар 13 зөвлөх), мөн тусгай сэдвүүдийн дагуу богино хугацааны олон улсын болон үндэсний мэргэжилтнүүдийг ажиллуулдаг.

Түнш байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах: Түнш байгууллагуудын ажиллагсдад зориулсан сургалт, туршлага судлах аянг дотоодод болон гадаадад тогтмол зохион байгуулдаг. Эдгээр сургалт, аянд суралвэр гаргач төвшин, МБС-ийн байгууллагуудын багш, удирдах ажилтан, АМЧБ зөвлөх, ААН-ийн дадлагажуулагч багш нар, мэргэжлийн холбоод, ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл болон төрийн бус байгууллагаас оролцдог.

Чадамжийн төв: Сонгогдсон мэргэжлийн чиглэлээр 5 МБС-ийн сургалтын байгууллагуудыг чадамжийн төв болгон хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг.

Чадамжийн төвүүд нь дараах үндсэн 5 үйл ажиллагааг явуулдаг:

  • Олон улсын стандартын дагуу сургалт явуулах
  • МБС-ийн байгууллагуудын багш нарыг мэргэшүүлэх сургалт явуулах
  • Хувиараа бизнес эрхлэгч, ажилгүй иргэн, ААН-ийн ажиллагсдад зориулан богино хугацааны чадавхжуулах түр сургалтыг орох
  • Дэлхийн ур чадварын тэмцээний бэлтгэлийг хийх
  • Албан бусаар эзэмшсэн мэдлэг, ур чадварын үнэлгээг хийх

Өмнөх мэдлэг, ур чадварын үнэлгээ: МБС-ийн үнэлгээний төв, мэргэжлийн холбоодтой хамтран сантехник болон бетон арматурын чиглэлээр туршилтын үнэлгээ хийсэн.

Нийгмийн түншлэл: МБС-ийн байгууллагууд болон Монголын Барилгачдын Холбоонд Нийгмийн Түншлэл, Ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан нийт 14 мэргэжилтнүүдийг дэмжин ажиллаж байна. МБС-ийн байгууллагуудад аж ахуй нэгж (ААН)  болон сургуулийн төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан МБС-ийн суралцагч болон ААН-ийн холбоог бэхжүүлэн ажилладаг.

Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийг мэргэшүүлэх сургалтыг үндэсний төвшинд хэрэгжүүлсэн

Үйлдвэрийн дадлагажуулагч багшийг мэргэшүүлэх зохицуулалтын талаар зөвлөгөө өгсөн. Зохицуулалт батлагдаж, МБС-ийн тухай хуулийн шинэчлэгдсэн хувилбарт тусгагдсан.

Хөдөлмөрийн Аулгүй Байдал Эрүүл Ахуй Цахим сургалт: Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоогоор дамжуулан ХАБЭА-н цахим сургалтын хөтөлбөрийг 10 чадамжийн хүрээнд боловсруулсан нь http://elearn.buildersasso.mn/ цахим хуудсанд байрлаж байна.

МБС-ийн нэр хүнд: Сурталчилгааны кампанит ажил, шинэ сургалтыг сурталчлах явуулын аянг хэрэгжүүлсэн. Монгол улс Дэлхийн Ур Чадварын Олон улсын байгуулалгын 69 дэх гишүүн орон болоход KOICA-тай хамтран дэмжлэг үзүүлсэн. Монгол залуус Дэлхийн Ур Чадварын Тэмцээн (ДУЧТ)-д оролцдог болсон нь ур чадвар, МБС-ийн нэр хүндийг өсгөх үр өгөөжтэй юм.

ДУЧТ 2015 – 2015 онд Бразил улсын Сан Паола хотод зохион байгуулсан тэмцээнд Монгол улс 9 мэргэжлийн чиглэлээр оролцоход дэмжлэг үзүүлсэн.

ДУЧТ 2017 – 2017 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан ДУЧТ-д Монгол улс 6 мэргэжлийн чиглэлээр оролцоход дэмжлэг үзүүлэн ажилласан ба ирэх ДУЧТ 2019-ийн төлөвлөлтийн ажлыг ХНХЯ, мэргэжлийн холбоодтой хамтран эхлүүлэн ажиллаж байна.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ

Сургалтын хөтөлбөр, сургалтын материал боловсруулах: Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөхийн гарын авлага, зөвлөхөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.

МБС-ийн байгууллагын Нийгмийн Түншлэл, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (АМЧБО) зөвлөх, нийт 13 мэргэжилтнүүдийг ажил мэргэжлийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд дэмжин ажиллаж байна.

Мэдээллийн материал: МБС-ийн байгууллагууд, хөдөлмөрийн хэлтсүүдэд нийт 22 АМЧБО танхим байгуулан тохижуулан үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

Ажил мэргэжлийн хөтөч Mergejil.mn:Ажил мэргэжлийн чиг баримжааны www.Mergejil.mn цахим хуудас болон ухаалаг утасны аппликейшнийг бүрэн ашиглалтад оруулсан. Уг цахим хуудас болон аппликейшн нь 60 орчим ажил мэргэжлийн видео танилцуулга болон тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт олгодог байгууллагуудын цогц жагсаалтыг агуулдаг мэргэжил сонголтын хөтөч юм.

Чадавхжуулах сургалтууд: Макро, Мезо төвшин дэх аймаг, сум, түнш байгууллагуудын АМЧБО зөвлөхүүдийг мэргэшүүлэн ажилладаг

МУИС “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэгтэй АМЧБ зөвлөх: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлал, Боловсрол, Сэтгэл Судлал, Социологи – Нийгмийн ажлын тэнхимүүд хамтран салбар дундын “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан.  Хөтөлбөрийг боловсруулахад Германы Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн дэргэдэх Хэрэглээний Хөдөлмөр Судлалын Их Сургууль (Hochschule der Bundesagentur für Arbeit (HdBA)-ийн эрдэмтэн багш нар оролцсон.

Нийтлэг сэдэв

Жендерийн тэгш байдал

Жендерийн тэгш байдал нь тогтвортой хөгжилд хүргэх түлхүүр бөгөөд бидний ажлын чанарын шалгуур юм. Жендерийн тэгш байдлыг дэмжснээр бид Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ядуурал, нийгмийн болон улс төрийн тогтворгүй байдлыг даван туулах боломжтой юм.

Охидын, Хөвгүүдийн Өдөрлөг

ЕБС-ын суралцагсдад нэг өдрийн турш МБС-ийг танилцуулан, тухайн жендерийн төдийлөн сонгодоггүй мэргэжлийн талаар танилцуулга, туршилт ажил дээр ажиллуулан тэгш хүртээмжтэй техникийн боловсролыг дэмждэг

Тэтгэлэг: МБС дахь эмэгтэй суралцагсдыг тэтгэлэг олгон дэмждэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах

ТСМБС төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг МБС-д тэгш хамруулах хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулан ажилладаг

Нөхцөл байдлын судалгаа

МБС-ийн салбар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны судалгааг Даланзадгад-д хийж, тэдний оролцоог дэмжихэд шаардлагатай зүйлс, тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх алхам хийгдсэн

ХБИ-тэй ажиллах хүний нөөцийн сургалт

Тэгш хүртээмжтэй сургалтыг дэмжих үүдснээс МБС-ийн салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтад хамруулдаг

ХБИ-эд саадгүй орчин бүрдүүлэх

Богино хугацааны ур чадвар олгох сургалтын төсөл ажил болгон сургалтын орчныг сайжруулан, ХБИ-эд саадгүй сургалтын орчинг бий болгоход чиглэн ажилладаг

Тэтгэлэг

МБС дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэлэг олгон дэмждэг

Тэгш хамруулах өдөрлөг

Уг өдөрлөгөөр ХБИ-ийг сургуулийн орчинтой танилцуулан, МБС-ын тэгш хүртээмжтэй техникийн боловсролыг дэмждэг

Status: Active

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.