ГАТТ Төсөл Дархан-Өргөө Политехник Коллежид Ажиллаа

ГАТТ Төсөл Дархан-Өргөө Политехник Коллежид Ажиллаа

Оюутнуудтай Хийсэн Семинар

ГАТТ -ын сургагч багш нар Дархан-Өргөө ПК  дээр ажиллахаар өглөө эртлэн аян замдаа гарч, Дархан хотод ирэнгүүтээ 20 оюутнуудтай семинараа эхлүүллээ.

Жендерийн тэгш бус харилцааг илэрхийлсэн зохиолыг сургагч нар үзүүлж, оролцогч суралцагчдад танилцуулахад тэд идэвхтэй оролцож, улмаар зохиолыг илүү эерэгээр хэрхэн өөрчлөх талаар саналаа хуваалцаж байлаа. Дараагийн семинараа багш нартай хийх болно!

Багш нартай хийсэн семинар

Бид жендерийн оролцооны талаар семинарыг 2 цагийн турш багш нартай хийлээ. Тэдний нэг нь “Жендер гэж ярихад би үүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн талаар л ярина гэж ойлгодог байсан. Гэвч энэ нь эрэгтэйчүүдийн оролцоо, эрх, тэгш байдлыг ч мөн авч үздэгийг ойлголоо” гэж бидэндтэй саналаа хуваалцаж байлаа. Судалгаагаар НҮБ-ын Хүний хөгжлийн таланд дурдсанаар Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сургуулиас гарах нь элбэг байдал тэднийг эмзэг бүлгийн залуу эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлж буйг дурдсан байдаг.

ТМБС-ын салбарт нэг ангид дан эмэгтэй, эсвэл дан эрэгтэй оюутнууд байх нь элбэг байдаг. Энэ нь тухайн мэргэжлийг зөвхөн эмэгтэйчүүд эсвэл эрэгтэйчүүд хийдэг гэсэн тогтсон ойлголтоос ихээхэн шалтгаалдаг. Гэтэл амьдрал дээр түүнийг аль ч хүйсний хүн хийх боломжтой нь харагддаг. Бидний багш нартай өрнүүлсэн хэлэлцүүлгийн р дүнд багш нар элсэлтэд жендерээр ялгасан мэргэжлийн ялгааг арилгахаар ажиллахаа илэрхийлж байлаа.