Европ, Канад, Монгол түншүүд хамтран “Театрчилсан тоглолтоор дамжуулан МБС-ын салбарт жендерийн тэгш байдлын тухай ойлголтыг түгээх (ТТДЖТБТ)” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Хичээл, сургалтын зохион байгуулалтанд жендерийн тэгш байдлыг сурталчилан хангах зорилготой ТТДЖТБТ төсөл нь үндсэн 3 бүлгээр хэрэгжинэ. Үүнд: Хичээлийн танхимд жендерийн тэгш байдлын талаар ойлголтын чанарын судалгаа хийх, заах арга зүйн сургалт семинар, сурагч багш нарын хамтран зохион байгуулах жүжигчилсэн тоглолт гэсэн үйл ажиллагаа орно. Энэ бол анх удаа театрчилсан тоглолт байдлаар зохион байгуулагдаж байгаа төсөл бөгөөд амжилттай хэрэгжсэн тохиолдолд цаашид Монгол орон даяар өргөжүүлэн хэрэгжүүлэх юм.

 

 

Сурагч, багш нар хамтран өөрийн хичээлийн танхимд хүйсийн тэгш оролцоог хангах зорилгоор семинар зохион байгуулж ажиллах бөгөөд семинарыг залуучууд өөрсдөө удирдан зохион байгуулж, баримтжуулах юм.
Өөрийн хувь нэмэр, цаг заваа зарцуулан тус төслийн зорилтот бүлэгт оролцсон Монгол-Солонгосын Политехник Коллеж, Техник Технологийн Дээд, ШУТИС-ын Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн 55 сурагч, 29 багш нартаа гүнээ талархал илэрхийлж байна. Түүнчлэн Peace Corps-ийн сайн дурын ажилтнуудад хамтран ажиллаж, хичээлийн танхим дахь хүйсийн тэгш оролцооны хэтийн төлөвийн талаар мэдээллээр хангасанд талархал илэрхийлье.

Дараагийн шатны үйл ажиллагааныхаа мэдээллийг бид тогтмол хүргэх болно!