13 ДАХЬ УДААГИЙН ТӨСЛИЙН БАГИЙН АХЛАГЧ НАРЫН УУЛЗАЛТ13 ДАХЬ УДААГИЙН ТӨСЛИЙН БАГИЙН АХЛАГЧ НАРЫН УУЛЗАЛТ

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ЕХ-ны МБССД-2 төсөл МБСТ ТББ-тай хамтран 13 дахь удаагийн төслийн багийн ахлагч нарын уулзалтыг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т зохион байгууллаа. Тус хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан төсөл” болон “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл”, ШХА-гийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Японы хүүхдийг ивээх сан, ЕХ-ны МБССД-1, 2 төслүүд болон МУ-д Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл-1, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл болон Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл, Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл ба МБСТ ТББ-ийн 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр ЕХ-ны МБССД-2 төслийн ахлагч уг төслийн үйл ажиллагаа, ололт амжилт, цаашдын тогтвортой байдлын талаар танилцуулсан бөгөөд бүх төслийн төлөөллүүд үйл ажиллагааныхаа сүүлийн үеийн мэдээ, мэдээллээ бусадтайгаа хуваалцсан юм.

Энэхүү уулзалт нь төслүүдийн хувьд дан ганц мэдээлэл солилцохоос илүүтэйгээр цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь болсон гэж найдаж байна.