ҮУПК-ийн 50 жилийн ойн мэнд хүргэе

Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монголын МБС-ын салбарын ууган сургуулиудын нэг энэхүү сургууль нь хагас зуун жилийн түүхэндээ улсын хөгжлийн хөтөч болсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан.

Коллежийн үе үеийн багш, ажилчид, суралцагчдад МБСТ-ийн хамт олны зүгээс түүхт ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.