“ҮНЭЛГЭЭ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ҮНЭЛГЭЭ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


МБС-ын салбарт хөтөлбөрүүдээс МБС-ын Үнэлгээний төвийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо болон оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт уулзалтын 2 дахь удаагаа буюу 8 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна.


Уулзалтаар салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс МБС-ын үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн бодлого, үйл ажиллагааны танилцуулга, явц мөн үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо, оролцогч талуудын чиг үүрэг, бусад яамд болон бодлогын бичиг баримттай уялдаж буй эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтад ХНХЯ-ны МБС-ын хэлтэс, ХХҮЕГ-ын МБС-ын бодлогын хэрэгжилтийн газар, Үнэлгээний төв, ГОУХАН, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, ЕХ-ны МБС-ыг дэмжих төсөл-1 зэрэг төрийн болон төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцож байна.