Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар МБС-ын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт

“Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, олон улсын чиг хандлагын талаар МБС-ын байгууллагын удирдлагуудад зориулсан сургалт”-ыг энэ сарын 25 ба 26-ны өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зохион байгуулна.

Сургалт нь үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн олон улсын туршлага, чиг хандлага болон түүнд нийцүүлэн өөрийн орны нөхцөлд санал болгож буй үнэлгээний үйл явц  болон холбогдох судалгааг танилцуулах зорилготой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХХҮЕГ, Үнэлгээний төв, МБСБ-уудын захирал, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багийн гишүүдээс бүрдсэн 80 орчим хүн оролцоно.