ЮНЕСКО-ЮНЕВОК-ийн тойм

ЮНЕСКО-ЮНЕВОК нь ЮНЕСКО-ийн МБС-аар мэргэшсэн тусгай төв бөгөөд ЮНЕСКО-ийн МБС-ын хөтөлбөрийг олон улсад хэрэгжүүлдэг. Техник мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын энэ төв нь 1999 онд болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий хуралдааны шийдвэрээр байгуулагдаж,  2002 онд ХБНГУ-ын Бонн хотноо албан ёсны олон улсын төвөө байгуулжээ.

ЮНЕСКО-ЮНЕВОК нь дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Залуучууд ба ур чадвар
  • ТМБС-ын ногоон хөгжил
  • ТМБС-ын мэдээллийн технологи

ЮНЕВОК Нэтворк нь ЮНЕСКО-гийн 165 гишүүн оронд 250-аад төвтэй бөгөөд ТМБС-ын олон улсын оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төвийн доор үйл ажиллагаа явуулдаг ЮНЕВОК Нэтворк нь ЮНЕВОК төвүүдээ хариуцан ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://unevoc.unesco.org/go.php холбоосоос авна уу.