Эрхэм зорилго, aлсын хараа

Бид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд түлхэц үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, засгийн газар, хөгжлийн туслалцаа үзүүлэгч байгууллага, аж үйлдвэрийн салбар, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодтой үр дүнтэй нягт хамтран ажиллаж, мэдээллийн уялдаа холбоог хангах зорилго тавин ажиллаж байна.

Вэб сайтаараа дамжуулан МБС-ын салбарын шинэлэг, бодит мэдээ мэдээлэл, судалгааны тайлан, төсөл, хамтын үйл ажиллагааг танилцуулж Засгийн Газар, хөрөнгө оруулагчид, гишүүддээ оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх мэдээллийн  эх үүсвэр байх  болно.

Амжилттай хамтран ажилласан жишээнүүдээс дурьдвал Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ур чадварын хөгжлийн суурь судалгааг ШХА-ны захиалгаар хийж гүйцэтгэсэн, “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн суурь болон мөшгих судалгаа, Хөдөлмөрийн яамны захиалгаар “МБС-ын байгууллагын төрөлжилт, чанар, үр дүн’’ төслийн судалгаа, ДУЧТ-ний гарын авлага, танилцуулга, сурталчилгааны материалыг орчуулж хянан тохиолдуулах, ЕХ-ны МБССД төсөл-1-д “Чанарын баталгаажуулалтын  бодлогын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж батлуулах” зөвлөх үйлчилгээ,  “Ажил, мэргэжлийн мэдээллийн систем”-ийг ГОУХАН-ийн АМСТСМБС төсөл, Хөдөлмөрийн яам,  ХЭҮСМҮТ-ийн захиалгаар боловсруулсан.

Засгийн газар, иргэний нийгэм, олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүчин зүтгэлийг нэгтгэж ТМБС-ын салбарт байнгын хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангах.

Дэлхийн түвшинд хүрсэн ажиллах хүчин бэлтгэдэг, эрэлтэд суурилсан ТМБС-ын салбарыг хөгжүүлэхийн төлөө түншлэгч талуудын хамтын ажиллагааг тогтвортой уялдуулах.

  • “Нэгдмэл үзэл санаа”-г сурталчилж, түншлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах;
  • Харилцан ойлголцол, тасралтгүй нээлттэй харилцаа, хамтын ажиллагааг дэмжих;
  • Харилцан ашигтай, олон талт үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих;
  • Хамтын оролцоотойгоор “Нэгдмэл үр дүн”-д хүрэх;
  • Нэгдмэл үзэл санааг хэрэгжүүлэх нэгж бүтцийг бий болгох;

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү