“Чанарын баталгаажуулалт”-ын ажлын хэсгийн уулзалт

2018 оны 4 сарын 24-ний өдөр Чанарын баталгаажуулалтын ажлын хэсэг “Чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцоо” сэдвээр сургалтын материал танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ХНХЯ, ХХҮЕГ, МБС ҮТ, Стандартчилал, хэмжил зүйн газар, БМИҮЗ, ТСМБС төсөл, ЗХЭД төсөл, SECiM, ЕХ-ны МБССД-1, МБССД-2 төсөл, МБСТ ТББ-ын нийт 30-аад төлөөлөгчид оролцов.

Чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцооны сургалтын материал, Чанарын баталгаажуулалтын 3 модуль (ЧБУТ-ны бодлого, эрхзүйн зохицуулалт, МБСБ-ын түвшин дэх ЧБУТ-г хэрэгжүүлэх удирдамж, ЧБУТ-ны дотоод ба хөндлөнгийн үнэлгээг явуулах практик туршлага)-ийг танилцуулж, агуулга бүтцийг сайжруулах хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талууд чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцооны ач холбогдлыг дахин дурдаж, МБС-ын салбарт нэгдсэн ойлголтыг бий болгох, хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.