ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн удирдлага дор 9 чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна

ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн  удирдлага дор 9 чиглэлийн ажлын хэсэг  байгуулагдан  ажиллаж байна

МБС-ын салбарын Төсөл хөтөлбөрүүдийн багийн ахлагч нарын санаачлагаар ХНХЯ-ны МБС-ын хэлтсийн удирдлага дор салбарын голлох мэргэжилтнүүд, аж үйлдвэр, ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийг багтаасан нийт 9 чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулан, ажиллаж байна.  Ажлын хэсгүүд  тодорхой чиглэлийн хүрээнд тулгарч буй асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэрхэн уялдуулах чиглэлээ ярилцаж мэдээлэл солилцсоноор салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулах, стратеги зохион байгуулалтыг хангах, харилцан зөвшилцөж нэгдсэн ойлголтод хүрэх боломж бүрдэх давуу талтай. Дараах 9 чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдан, ажлын хэсгийн нэгдсэн удирдамж, гарын авлагаа боловсруулан ажиллаж эхлээд байна.  Үүнд:

wgs

Ажлын хэсгүүдийн эхний уулзалтууд төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж, тодорхой үр дүнд хүрээд байна. Үүнд:

uulzaltuud

Цаашид ажлын хэсэг бүрээс гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгон Яамны  бодлого, удирдлагын дор Засгийн газрын байгууллага, төсөл хөтөлбөр, түншлэгч талууд нэгдсэн ойлголтод хүрч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн уялдуулж, нэгдсэн үр дүнд хүрэхэд дөхөм болно гэж үзэж байна.