Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Юнитерра хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МБСТ ТББ нь хөтөлбөрийн хэрэгжүүлэгч тал болох Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ (КУДИСҮ) ТББ-тай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд харилцан тохиролцсоны дагуу МБСТ ТББ нь КУДИСҮ-ийн сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллах, салбарын түнш байгууллагуудтай албаны холбоо тогтооход зуучлах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх юм.