Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

Portrait - V2 - ZD - 2017-01

“Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ нь гишүүнчлэлд суурилсан, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд Монголын Мянганы Сорилтын Сан, Оюу Толгой ХХК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг хөгжлийн түнш байгууллагууд 2013 онд хамтран үүсгэн байгуулсан.

МБСТ ТББ бол Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж, хөгжлийн арга хэмжээнүүдийг уялдуулан дэмжигч бөгөөд бид Монголын аж үйлдвэрийн салбарын бодит хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ажиллах хүчнийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

МБСТ Монголын МБС-ын салбарын зөрүүг тодорхойлж шийдвэрлэхийг зорин Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн агентлагууд, иргэний нийгэм, мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж байна.

МБС-ын салбарын оролцогч талуудад бодлого боловсруулж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай вэбсайтад суурилсан мэдээллийн менежментийн системийг бид хөгжүүлж, гишүүддээ толилуулж байна. Түүнчлэн бид өргөн туршлагатай экспертийн багцаараа дамжуулан түнш байгууллагуудын захиалгаар судалгаа шинжилгээний ажил, зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

МБСТ цаашид мэдлэг, зөвлөмж, мэдээллийн эх үүсвэр байх болно. Монголын МБС-ын салбарын хөгжилд таны хувь нэмэр саналыг бид хүлээж авахдаа үргэлж таатай байх болно. Энэ дашрамд хөгжлийн түнш байгууллагууд болон МБСТ-ийн ажилтнууддаа талархал илэрхийлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Дүгэрийн Заяасайхан

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.