Төслийн Багийн Ахлагч Нарын 12 дахь Удаагийн Уулзалт Боллоо

12 дахь удаагийн Төслийн багийн ахлагч нарын уулзалтыг  2017 оны 5-р сарын 29—нд МБСТ ТББ зохион байгууллаа.

Уулзалтанд ХНХЯ-ны МБС-ын хэлтэс, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төсөл, Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 1, Юнитерра Монгол хөтөлбөр, “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөр болон МБСТ ТББ -ын нийт 12 төлөөлөгч оролцлоо.

Уулзалтын үеэр МБСТ -ын Хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон МБСТ-ийн Мэдлэгийн Менежментийн бодлого, мэдээллийн сувгуудын талаар МБСТ-ийн мэргэжилтэн Ч.Мөнгөнсор, С.Гарамханд нар илтгэл хэлэлцүүлж, түншүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хэрхэн хангах, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны цаашдын гарц, хэлбэрүүдийг ярилцлаа.