Төслийн Багийн Ахлагч нарын 11 дэх Уулзалт Боллоо

11 дэх удаагийн Төслийн багийн ахлагч нарын уулзалтыг Оюу Толгой ХХК, МБСТ ТББ-ын хамт 2017 оны 4-р сарын 28—нд зохион байгууллаа.

Уулзалтанд Оюу Толгох ХХК, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Залуучуудын хөгжлийн төсөл, Түншлэлд суурилсан мэргэжлийн болосврол сургалт төсөл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төсөл, Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 1 ба 2 төсөл, “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөр болон МБСТ ТББ -ын нийт 15 төлөөлөгч оролцлоо.

Уулзалтын үеэр ОТ ХХК-ний Сургалтын хэлтсийн менежер ноён Ч.Наранцогт компаний хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, түншүүд хамтран ажиллах боломжит чиглэлүүдийг хэлэлцээ.