Төслийн багийн ахлагч нарын 10 дахь удаагийн уулзалт боллоо

Төслийн удирдагч нарын 10 дахь удаагийн уулзалт 2017 оны 3-р сарын 22-ны өдөр Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл (СЕКИМ)-ийн удирдлага, зохион байгуулалттайгаар боллоо. Уулзалтад ХНХЯ, ХХҮЕГ, ШХА болон монголын МБС болон хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн төлөөлөл оролцлоо.

МБС-ын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хөгжлийн туслалцаа үзүүлэгч, түншлэгч байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, харилцаа холбоог сайжруулах, мэдлэг, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах арга замуудыг тодорхойлдогоороо онцлог, ач холбогдолтой уулзалт юм.

Уг уулзалт нь ЗГ-ын хэрэгжүүлэг агентлаг ХХҮЕГазар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөллийг бүрэлдэхүүндээ багтааснаараа онцлогтой байлаа. Уулзалтаар дараах агуулгыг хэлэлцлээ. Үүнд:

  1.  Өмнөх уулзалтын шийдвэр, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга
  2. Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн танилцуулга
  3. МБС болон Хөдөлмөр эрхлэлтийн салбарын нэр томъёоны тайлбар толийг боловсруулах тухай мэдээлэл, хэлэлцүүлэг
  4. Монгол Улсад Ажил мэргэжлийн чиг баримжааны үндэсний тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээний талаар хэлэлцүүлэг
  5. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ