“Тест боловсруулах арга зүй болон тестийн сангийн мэдээлэл бүрдүүлэх” сургалт зохион байгуулагдаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн хамт “Тест боловсруулах арга зүй болон тестийн сангийн мэдээлэл бүрдүүлэх” сургалтыг 2018 оны 1-р сарын 24-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар мэдээллийн технологид суурилсан үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, үнэлгээний үйл явц болон тестийн сангийн бүрдэлт, үнэлгээний ажилтны үүрэг хариуцлага, тестийн сангийн өгөгдөл боловсруулах арга зүй ба арга хэрэгслийн талаар ойлголтыг тест боловсруулагчдад өгөх зорилготой.

Европын Холбооны төслийн хүрээнд сургагдсан үнэлгээний ажилтнууд буюу Бүсийн арга зүйн төвийн  ажилтнууд, МБСБ-ын багш нар, мэргэжлийн холбоодын төлөөлөл, ажиглагч, зохион байгуулагч зэрэг нийт 53 хүн сургалтад хамрагдлаа.