Солонгосын үндэсний ур чадварын 53 дахь тэмцээний Монголын багийн гагнуурын оролцогчийн тэмцээний явц

Солонгосын үндэсний ур чадварын 53 дахь тэмцээний оролцогч, Монгол-Солонгосын Политехникийн коллежийн оюутан Э. Уужимсэтгэлт тэмцээний 2 дахь өдрийн даалгавраа гүйцэтгэж байна.

Тэмцээний эксперт багш С.Батсайхан тэмцээний явцыг бидэнд ийнхүү мэдээллэв.

Эхний өдрийн тэмцээнд модуль 1 болон 2, модуль 5- г 5 цагт багтаан хийж гүйцэтгэх даалгавраа хугацаандаа хийж дуусгасан. Энэ 3- н модуль нь хавтан, шугам хоолой орсон стандарт модулиуд юм. Өнөөдөр даралтад сав буюу модуль 3-ийг хийж гүйцэтгэнэ .Энэ нь нилээд хүнд модуль бөгөөд нийт 9 цагт багтаан гүйцэтгэх ёстой. Залгуулаад модуль 4 буюу нерж болон хөнгөн цагаан хийцийг хийнэ.

Одоогийн байдлаар манай оролцогч амжилттайгаар даалгавраа хийж гүйцэтгэж байна.