Солонгосын ур чадварын тэмцээн-2018

2018 оны 10 сарын 5-12-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо болох “СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН-2018”-д Монгол улсаа төлөөлөн
Гагнуурын мэргэжлийн шилдэг оролцогч, Монгол Солонгосын ПК-ийн оюутан Э.Уужимсэтгэлт;
Сантехнкийн мэргэжлийн шилдэг оролцогч, Дундговь МСҮТ-ийн оюутан Т.Адъяадорж;
Цахилгааны мэргэжлийн шилдэг оролцогч, Дархан Уул аймгийн УУЭХПК-ийн оюутан Б.Манлай нар оролцох гэж байна.

Энэхүү тэмцээн нь БНСУ-ын 6 том стадионд болно. Нийт 1900 оролцогч хүүхэд, 50 мэргэжлийн төрлөөр өрсөлдөх бөгөөд 10000 оролцогчдын эцэг эх, ар гэрийнхэн дэмжихээр очиж, зохион байгуулалтан дээр 1200 хүн ажиллана.

Оролцогчдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе!