Олон нийтийн цахим сүлжээ сувгуудыг ухаалаг ашиглах нь

МБСТ ТББ нь Юнитерра Монголтой хамтран түнш байгууллагуудын олон нийтийн цахим сүлжээний ажилчдад зориулсан богино хэмжээний сургалтыг ‘Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар’-ын хурлын зааланд өнөөдөр зохион байгууллаа.

Дараах агуулгын хүрээнд мэдээлэл солилцож, ярилцлаа. Үүнд:

  1. Олон нийтийн цахим сүлжээний ач холбогдол
  2. Facebook хуудас удирдах зөвлөгөө
  3. Хэрэглэгчдэд санаагаа хүргэх арга зам
  4. Олон хэрэглэгчийг татах аргууд
  5. Асуулт, хариулт.

Технологийн эрэн үед амьдарч байгаа бидний хувьд энэхүү семинарын сэдэв нь хүн бүрт үр өгөөж өгсөн, үр бүтээлтэй сургалт болж өнгөрөв.