Нэгдмэл сонирхолын дагуу хамтран ажиллах нь

Үр нөлөөгөө сайжруулахад шаардлагтай асуудлууд дээр нэгдсэн ойлголттой байснаар түнш талуудын хамтын ажиллагаа үр дүнтэй байдаг.

Хэдийгээр түнш байгууллагууд маань тус тусын төсөл хэрэгжүүлж байгаа боловч тогтмол харилцаатай ажиллаж, мэдлэгийг түгээснээр байгаа нөөц бололцоо, хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдэх юм. Бидний хамтран ажиллагадаг байгууллагууд Нэгдмэл үзэл санаа, шалгуурын дагуу  хамтын үр дүнд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

МБС-ын стратеги нь дараах 6 бүрэлдэхүүнтэй:

Нийгмийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлж салбарын үзэмжийг дээшлүүлэх

Мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээ нь зах зээлийн бодит хэрэгцээтэй уялдаатай байх ёстой. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд энэ салбар дахь оролцоо нь өсөн нэмэгдэж байгаа болон мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээг тоон болон чанарын талаас нь илүү тодорхой мэдрэх боломж олгосоноор иргэдийн тогтвортой ажил, орлоготой байх боломжийг бүрдүүлж өгнө.

Мэргэшлийн түвшний үндэсний хүрээг хэрэгжүүлэх

Мэрэгжлийн боловсрол, сургалтын тогтолцооны нэг чухал үүрэг нь сургалтын үр дүн буюу суралцагчдын эзэмшсэн ур чадвар нь стандартын шаардлагыг өндөр төвшинд хангаж байх явдал юм. Дэлхийн тэргүүний туршлагуудад үндэслэн Үндэсний мэргэжлийн стандарт, тогтолцоог Монгол улсын МБС-ын тогтолцоонд нэвтрүүлэх ажил хэрэгжиж эхлээд байна.

Чанарын баталгаажилт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах

МБС-ын байгууллагууд нь коллежийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шилжилтийн үед байгаа бөгөөд тэдгээрт дасан зохицох шаардлага гарч байгаа. Дасан зохицол нь сургалтын менежментээс эхлээд тоног төхөөрөмж, дэд бүтэц хүртэлх бүх зүйлийг хамарсан байх нь дамжиггүй

Чадамжид суурилсан сургалт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх

Зөвхөн онолын хичээлээр Монголын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, мэдлэг, хандлага эзэмшсэн ажиллах хүчнийг бэлтгэх боломжгүй юм. Харин чадамжид суурилсан сургалт, үнэлгээний чиг хандлага нь төгсөгчдийг ажлын байранд яв цав тохирч байх боломжийг бүрдүүлж өгөх юм.

Cалбарын хүний нөөц, менежмент, багшийн хөгжлийн тогтвортой байдлыг хангаж, чадавх бүрдүүлэх

Үндэсний мэргэшлийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд багшлах бүрэлдэхүүнийг сургалт явуулах арга зүйн сургалтуудад хамруулах нь чухал ач холбогдолтой.

Санхүүжилтийн тогтолцоог сайжруулах

Монголын ТМБС-ын салбарын шинэчлэлийг тогтворжуулахад улсын төсвийг үр дүнтэй хуваарилах шаардлагатай.

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү