“Мэргэшлийн Үндэсний Хүрээ”-ний ажлын хэсгийн уулзалтыг зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Европын Холбооны Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 1-ийн (ТМБССД-1) хамт “Мэргэшлийн Үндэсний Хүрээ”-ний (МҮХ) ажлын хэсгийг уулзалтыг 2018 оны 3-р сарын 1-ний өдөр Пума Империал зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад дараах гол хоёр асуудлыг хөндөн хэлэлцэж, санал зөвлөмжийг гаргав. Үүнд:

  • МҮХ-ний засаглал, удирдлага
  • МҮХ-ний хэрэгжилт

ХНХЯ, БСШУСЯ, ХХҮЕГ, МУИС, МУБИС, Үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техник мэргэжлийн сургуулиудын холбоо, Боловсролын Хүрээлэн, АШУҮИС, МБСТ ТББ, зохион байгуулагч зэрэг байгууллагуудын 40 орчим төлөөлөгчид уулзалтад хамрагдлаа.