“Мэргэшлийн Түвшний Үндэсний Тогтогтолцоо”-ны ажлын хэсгийн 2 дахь уулзалт боллоо

Монгол улсын Техник, Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Салбарыг Дэмжих Төсөл-1 -ийн ерөнхий удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжиж буй “Мэргэшлийн Түвшний Үндэсний Тогтогтолцоо (МТҮТ)”-ны ажлын хэсгийн 2 дахь уулзалт 2017 оны 1-р сарын 16-ны Даваа гаригт боллоо. Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлээ. Үүнд:

  1. МТҮТ-ны засаглал, дэд бүтэц, ажил үүргийн хуваарь
  2. МТҮТ-той холбоотой хууль тогтоомж, дүрэм журам
  3. Алсын хараа, эрхэм зорилго
  4. Ерөнхий суурь ур чадварууд
  5. Бусад

Ажлын хэсгээс дээрх 5 сэдвээр санал, дүгнэлт гарсан ба уулзалтын үр дүнг тусгасан баримт бичгийг боловсруулж, цаашдын үйл ажиллагаануудад ашиглахаар болов.