МБСТ ТББ ЕХ-ны ТМБССД-1 төсөлтэй хамтран “Мэргэшлийн түвшний хүрээний” тайлбар толийг боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МБС-ын Үнэлгээний төв, ГОУХАН-ийн ТСМБСТөсөл болон БОЯБУАӨОГЭДЗ төсөл,  МУИС, Боловсролын Хүрээлэн, Монголын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, АХБ-ны Дээд боловсролыг шинэчлэлийн төсөл, ЕХ-ны ТМБССД-1 төсөл болон МБСТ ТББ-аас нийт 15-аад төлөөлөл уг уулзалтад оролцов.

Уулзалтаар “Мэргэшлийн түвшний хүрээний” тайлбар толийг боловсруулах багийн танилцуулга, ажлын зарчим , арга зүй, тайлбар толинд оруулах нэр томьёоны жагсаалт, эх үүсвэрийг танилцуулж, богино хэмцээний хэлэлцүүүлэг өрнүүллээ.

Салбартаа хэрэгтэй, цаг үеэ мэдэрсэн, сайхан бүтээл болно гэж найдаж байна.