Үүсгэл, санаачилга

2013 онд Монголын Мянганы Сорилтын Сан, Оюу Толгой ХХК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг хөгжлийн түнш байгууллагууд хамтран Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдлэгийн менежментийг хэрэгжүүлж, хөгжлийн арга хэмжээнүүдийг уялдуулан дэмжих бие даасан байгууллагыг санаачилж “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” хэмээх гишүүнчлэлд суурилсан, ашгийн төлөө бус төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан.

Оюу Толгой ХХК бол МБСТ ТББ-ын үндсэн үүсгэн байгуулагч бөгөөд хандивлагч юм. Манай байгууллагын анхны Удирдах зөвлөлийн даргаар Оюу Толгой ХХК-ний Сургалтын хэлтсийн менежер ноён Керн Вон Хаген 3 жилийн турш стратеги зөвлөмж, удирдлагаар хангаж ажилласан.

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.