”Мэргэжлийн боловсрол сургалтын нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааны уялдааг хангах нь” сэдэвтэй уулзалт боллоо.

Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааны уялдаа болон нийгмийн түншлэлийн чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хэлэлцэх уулзалт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны байранд 2018 оны 2 дугаар сарын 27-нд зохион байгуулагдлаа. Уулзалтад ”Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, SECiM, Европын холбооны МБССД-1, МБССД-2 төсөл, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл болон Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТСМБС төсөл болон Үнэлгээний төвийн 10 гаруй төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтаар төслүүдийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээг уялдуулах, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн болно.

Дараагийн уулзалт энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд МБС-ын салбарын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж, эцэслэх юм.