“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-МИНИЙ СОНГОЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-МИНИЙ СОНГОЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн

МБС-ын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, олон нийтэд таниулах зорилготой “Гэрэл зургийн үзэсгэлэн” 2018 оны 11-р сарын 9-нөөс 23-ны хооронд 14 хоногийн хугацаатайгаар Blue Mon барилгын 1-р давхарт байрлах “Norphei Art Gallery”-д тавигдаж байна.

Үзэсгэлэнд нийт 60 гэрэл зураг тавигдаж байгаа бөгөөд эдгээр зурагнууд нь Политехник коллеж болон МСҮТ-үүдийн багш болон суралцагч нарын бүтээл гэдгээрээ онцлогтой юм.

Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны санаачлагаар Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран МСҮТ, ПТК-ийн багш, суралцагсдын дунд мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдлыг харуулсан гэрэл зургийн уралдааныг 2018 оны багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Уг уралдаанд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүд болох гагнуурчин, механикч, оёдолчин, ойжуулагч, өрлөгчин болон цахилгаанчин зэрэг олон мэргэжлийн ур чадвар, онцлогийг харуулсан бүтээлүүд ирүүлснээс шилдэг 60-ыг “Мэргэжлийн боловсрол – Миний сонголт” гэсэн уриан дор гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүргэж байгаа юм.
Улс орны хөгжлийн гол түлхүүр бол мэргэжилтэй ажилтан бэлтгэх явдал юм.

Та бүхнийг “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-МИНИЙ СОНГОЛТ” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.
https://www.facebook.com/events/527738794362247/?active_tab=about