МСҮТ, ПК-ИЙН БАГШ НАРЫН “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЧ БАГШ” ШАЛГАРУУЛАХ УЛСЫН УРАЛДААНУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017 оны 04 сарын 06-ны өдөр МСҮТ, ПК-ийн багш нарын “Шилдэг илтгэл”, “Шилдэг технологич багш” шалгаруулах улсын XVI уралдааны нээлтийн ажиллагаа “Хангай” МСҮТ-ийн байранд ёслол төгөлдөр Болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагааг эхлүүлж улсын уралдааныг хамтран зохион байгуулагчдын төлөөлөл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга ноён Д.Бэхбат, “Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл” ТББ-ийн зөвлөх ноён Паскал Хоубен, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн ноён Ж.Юра, “Хангай” МСҮТ-ийн захирал хатагтай Т. Цэнд-Аюуш нар нээлтийн үг хэлэхийн зэрэгцээ аймаг, хот, орон нутгаас шалгарсан уралдаанд оролцогч нийт 27 шилдэг сургалтын менежер, арга зүйч, багш нарт амжилт хүслээ.

Сургалтын менежер, арга зүйчдийн Шилдэг илтгэлээр
1-р байрт Зүүнхараа ПК-ийн арга зүйч Л.Наранмандах
2-р байрт Эрдэнэ МСҮТ-ийн сургалтын албаны менежер Д.Байгалмаа
3-р байрт Завхан аймаг, Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны менежер Ц. Лхагвасүрэн
Тусгай байрт Хүнс, технологийн ПК-ийн сургалтын албаны менежер С. Оюунсүрэн
Багш нарын Шилдэг илтгэлээр
1-р байрт Завхан ПК-ийн эдийн засгийн багш П. Дөлгөөн
2-р байрт Орхон МСҮТ-ийн нийгмийн багш Д. Ганчимэг
3-р байрт Сүхбаатар МСҮТ-ийн бизнес, харилцааны багш Х. Гэрэлмаа
Тусгай байрт ТТДС-ийн МСҮТ-ийн багш Ц. Дэлгэр нар тус тус шалгарлаа.

2017 оны 04 сарын 07-ны өдөр МБС-ын байгууллагын багш нарын “Шилдэг технологич багш” шалгаруулах улсын уралдаан үргэлжлэн зохион байгуулагдлаа.

Ингээд “Шилдэг технологич багш” нарыг шалгаруулахад
1-р байрт Эрдэнэ МСҮТ-ийн барилгын засал чимэглэлийн багш Э. Сүхбат
2-р байрт Хүнс, технологийн ПК-ийн талх, нарийн боовны багш Т. Гэрэлмаа
3-р байрт Завхан ПК-ийн авто засварын багш С. Сүхбаатар
Тусгай байрт Орхон ХАА-н МСҮТ-ийн цахилгааны багш Ч. Норовсамбуу нар тус тус шалгарлаа.