“МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний ЦАХИЛГААНЧНЫ төрлийн 1-р шатны шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагсад, төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг ур чадварын олон улсын олимпын оролцогчийг шалгаруулах “МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний ЦАХИЛГААНЧНЫ төрлийн 1-р шатны шалгаруулалт 2018 оны 04 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдах гэж байгаа тул тэмцээний удирдамж, даалгавартай танилцаарай.

Тэмцээний бүртгэл, удирдамж, даалгавар, техникийн зөвлөгөөн, зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian.builders.federation@gmail.com  холбоосоор авна уу.

Бүртгэл 2018 оны 4 дугаар сарын 2-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.